Бидний тухай
Буйдан, ор, ширээ, сандал — гэр, оффис хаана ч байсан чанар, тав тух, загварыг хүргэнэ.
Бидний тухай
Бид гэр, оффис, хамтран ажиллах орон зайд зориулсан бат бөх, загварлаг тавилгыг оновчтой шийдлээр нийлүүлдэг. Хурдан хүргэлт, найдвартай үйлчилгээ нь бидний гол давуу тал. Буйдан, ор, ширээ, сандал — бүх төрлийн тавилгыг захиалгын дагуу үйлдвэрлэнэ мөн бэлэн борлуулж байна.
- • Буйдан — арьс, даавуу, бархан материалаар захиалгаар
- • Ор — нэг хүн, хос, гэр бүлийн хэмжээгээр
- • Ширээ, сандал — гэрийн болон оффист зориулсан
- • Чанартай материал, удаан хэрэглээ, 12 сарын баталгаа
- • B2B санал, хэмжээст болон иж бүрдэл захиалга
Vision
Алсын хараа
Монгол айл бүрт чанартай, загварлаг, тав тухтай тавилгыг хүртээмжтэй хүргэдэг тэргүүлэгч брэнд болох.
Mission
Эрхэм зорилго
Хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай, орчин үеийн дизайнтай буйданг найдвартай үйлчилгээтэйгээр хүргэж, гэр бүлийн тав тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах.
Уриа үг
"Тав тухыг таны гэрт."
Үнэт зүйлс (Core Values)
Чанар
Найдвартай материал, стандартын дагуу угсралт, хяналт.
Найдвартай байдал
Амласан хугацаандаа хүргэж, үйлчилгээгээ баталгаажуулдаг.
Хэрэглэгч төвтэй үйлчилгээ
Хэрэглэгч бүрийн хэрэгцээг анхаарч, хувьчлагдсан шийдэл санал болгодог.
Орчин үеийн дизайн
Минимал, функциональ, орчин үеийн хэв маягтай тавилга.
Тав тух
Хэрэглэгчийн тухтай байдлыг дизайны гол зарчим болгодог.
Шударга үнэ
Чанарт нийцсэн, хүртээмжтэй үнийн бодлого баримтладаг.